Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
- Дунд болон ахлах сургуулийн 5 сурагч тутмын 1 нь байнга ганцаарддаг. Мөн 5 сурагч тутмын 2 нь ямар нэг байдлаар амиа хорлох талаар төлөвлөж, 1 ба түүнээс дээш удаа оролдсон байна.
- 5 сурагч тутмын 3 нь бусадтай зодолдсон. Сургуулийн орчимд дээрэлхүүлсэн. Цахим гадуурхалд өртсөн байна.
- 10 эрэгтэй сурагч тутмын 1 нь, 5 эмэгтэй тутмын 1 нь цахим гадуурхалд өртөж байгаа.
- Бэлгийн харьцаатай холбоотой үйлдэл хийхийг албадсан гэж сурагчдын 9.3 хувь нь хариулжээ.
- 5 сурагч тутмын 2 нь тамхи сорж үзсэн. Тэд 14 наснаасаа өмнө электрон тамхи татаж үзсэн. Сүүлийн 30 хоногт тамхи худалдан авах оролдлого хийсэн.
- 4 сурагч тутмын 1 нь сүүлийн 30 хоногт хамгийн багадаа 1 удаа электрон тамхи татсан.
- 10 сурагч тутмын 7 нь гэртээ эсвэл хэн нэгний гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн. Сонирхолтой нь 13-15 насны сурагчид 16-17 насныхнаас 20 хувиар илүү хэрэглэдэг.
- 5 сурагч тутмын 2 нь 14 наснаас өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн. 2013 оноос хойш эмэгтэй сурагчдын согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдал нэмэгдсэн байна.
- 5 сурагч тутмын 2 ннь сүүлийн 30 хоногт архи, согтууруулах ундааг 2 ба түүнээс хэмжээгээр хэрэглэсэн байна.
- 5 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орж үзсэн. Тэд 14 наснаасаа өмнө анх удаа бэлгийн хавьталд орсон байна.
- 13-15 настай 5 сурагч тутмын 1 нь, 16-17 насныхны 3 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орж үзсэн.
- Өсвөр насны 10 сурагч тутмын 1 нь илүүдэл жинтэй. Анги ахих тусам илүүдэл жин нэмэгдэж байгаа. Илүүдэл жин, таргалалт 2013 оны судалгаанаас хойш эр, эмгүй нэмэгджээ.
- Хот, хөдөө ялгаагүй 3 сурагч тутмын 2 нь хийжүүлсэн болон чихэртэй ундааг өдөр бүр хэрэглэдэг.