Одонтой ээжийн тэтгэмжийг нэмнэ

Одонтой ээжийн тэтгэмжийг нэмнэ

Жил бүрийн сар шинийн баярын өмнө буюу хоёрдугаар сард одонтой эхчүүдэд тэтгэмж олгодог. Нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Уг тэтгэмжийг нэмэхээр төлөвлөж байгаа ажээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ "Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд