М.Чернов Украинаас Оскар авч буй анхны уран бүтээлч болжээ

М.Чернов Украинаас Оскар авч буй анхны уран бүтээлч болжээ

96 дахь удаагийн Оскарын наадмын ёслолын ажиллагаа АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт үргэлжилж байна.

ОХУ, Украины дайны талаар харуулсан "20 Days in Mariupol" шилдэг баримтат киногоор шалгарлаа. Сэтгүүлч Мстислав Чернов шагнал гардан авах үеэр "Би ийм кино хийгээгүй ч байсан болоосой" гэж онцолсон юм.

М.Чернов Украинаас Оскар авч буй анхны уран бүтээлч болжээ.

Оросын цэргийн ажиллагаа эхлэх үеэр Украины Мариуполь хотод "гацсан" сэтгүүлч М.Чернов тэнд өнгөрүүлсэн 20 хоногийнхоо талаар хийсэн баримтат кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд