Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Спортын арбитрын шүүхээс /Cas/ ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзсэн тул тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасжээ.
Валиева 2022 онд Бээжин хотноо болсон өвлийн олимпоос алтан медаль хүртсэн юм. Түүнээс олимпын өмнөхөн буюу 2021 оны арванхоёрдугаар сард шинжилгээ авсан.Шинжилгээгээр хориотой эмийн жагсаалтад багтдаг триметазидин буюу зүрхний үйл ажиллагааг дэмждэг бодис илэрч байв.
Cas-аас Камила Валиевагийн эрхийг дөрвөн жилээр хассанаас гадна 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойших бүх амжилтыг хүчингүйд тооцжээ. Түүний эрх 2025 оны 12 дугаар сараас дахин сэргэх боломжтой юм.
Бээжингийн олимпын багийн төрөлд ОХУ-ын багийн амжилтыг хүчингүйд тооцох шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) албан ёсоор гаргаагүй байна. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул ОУОХ-ны шийдвэрийг хүлээх үлдлээ. Хэрвээ амжилтыг нь хүчингүйд тооцвол АНУ-ын баг алт, Япон мөнгө, Канадын шигшээ баг хүрэл медаль хүртэх учиртай.