Шуурганд уруудаж ирсэн 168 азарга адууг бүртгэлжүүлжээ

Шуурганд уруудаж ирсэн 168 азарга адууг бүртгэлжүүлжээ

Дорнод аймгийн Матад сум өөрийн нутаг дэвсгэр руу уруудаж орж ирсэн адуун сүргийг бүртгэлжүүлсэн байна. Ингэхдээ тоолж, зүсэлж, тамганы мэдээллийг нь оруулсан бөгөөд одоогоор 168 азарга адуу бүртгэлд оржээ.

Адуугаа цасан шуургад уруудуулж алдсан малчид тухайн бүртгэлээс шүүж хараад олох боломжтой юм байна. Газар нутгийн хувьд Матад сум нь Дорнод аймгийн төвөөс урагш 150 км зайд оршдог. Зүүн өмнөд болон хойд хэсгээрээ БНХАУ, өмнөд ба баруун хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумтай, бусад талаараа аймгийнхаа Булган, Баянтүмэн, Халхгол сумдтай тус тус хиллэдэг.

Хэрвээ та ойролцоох нутгуудаас адуугаа алдсан бол ЭНД дарж бүртгэлээс шүүгээд хараарай.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд