Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар зарим мэдээллийг авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Малчдадаа тусламж үзүүлээд хивэг тэжээл тараах нь УИХ-ын гишүүний ажил биш. Харин энэ асуудлыг менежментийн хувьд хэрхэн зохицуулах уу? Бодлогын өөрчлөлтийг нь яаж хийх вэ гэдэг дээр ажиллах ёстой.
Нэлээдгүй судалгаа хийсэн. Малаас гарч байгаа түүхий эдийг бүтээгдэхүүн болгож эсвэл экспортолж байж энэ хүндрэлээс гарна. Энэ ажлыг хувийн хэвшил хийж хэрэгжүүлнэ. Малчид малынхаа 90 хувийг гэрийнхээ гадаа нядалж байна. Харин эрүүл мэндийн шаардлага хангасан, стандартад нийцсэн мал, махыг үйлдвэрлэх ажлыг хувийн хэвшил л хийж чадна. Тэрнээс малчин, эсвэл улс төрч хийх шаардлагагүй гэв.