Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багануур дүүргийн нэгдүгээр хороо ..... сургуулийн гадаа 2024.03.14-ний өдөр үл таних маск зүүсэн эмэгтэй утсаар яриулаач гээд бага насны хүүхдийн гар утсыг аваад явсан байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус мэдээллийг шалгахад тус дүүргийн харьяат Х үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байжээ.
Дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогдож байх тул сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.