Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ оны 1 сарын 22-26-ны хоорондох зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн тоон мэдээллийг нийтэллээ.
Нийт тохиолдлоос хамгийн их давтагдсан зөрчил нь 12,427 жолооч нэгдүгээр эгнээгээр зорчжээ.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тус эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой.
Харин дээр дурдсанаас бусад тохиолдолд зорчсон бол 20,000 төгрөгний торгууль ноогдуулна.