Гал түймрийн 14 дуудлага ирж, хоёр хүн түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байна

Гал түймрийн 14 дуудлага ирж, хоёр хүн түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байна

Өнгөрсөн хоногт /2024.03.18/ Онцгой байдлын байгууллагад гал түймрийн 14 дуудлага, мэдээлэл ирлээ. Гал түймрийн ихэнх тохиолдол ахуйн хүрээнд гарч найман айлын гэр, байшин галд өртжээ. Архангайн Өлзийт суманд таван ханатай гэр шатаж 37 болон 3 настай хоёр иргэн түлэгдэж Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Түүнчлэн хогийн цэг шатсан тохиолдол хоёр, айлын хаваржаанд түймэр гарсан дуудлагаар алба хаагчид ажиллав. Мөн төөрсөн, сураггүй алга болсон хоёр дуудлага ирсэн бөгөөд Дорнод аймгийн Матад суманд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд