Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байшин шатаж бага насны хүүхэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус галд 29 настай эрэгтэй нуруундаа түлэгдэж НЯТТ-д хүргэгдсэн байна.
Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатсан байна. Уг түймэртэй холбоотой дуудлагыг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид 16:35 цаг орчимд өгчээ.
Тус ангийн бие бүрэлдэхүүнийг очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн М/3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан байна. Иймд цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Харин нуруундаа түлэгдсэн иргэн Т/29 настай, эрэгтэй/-ы НЯТТ-д тус тус шилжүүлж өгсөн байна.