Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цасанд суусны улмаас машинаасаа бууж явсан иргэний цогцсыг олжээ. Тухайлбал, Дорнод аймаг, Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгажээ.
Үүнээс үүдэн нэг хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон байна. Уг мэдээлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагт Онцгой байдлыг газарт өгсөн байна.
Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг нь олсон байна.