Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хөнөөсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон байна.

Өмнө нь С.Б нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байжээ.

 

Эх сурвалж: УЕПГ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд