Сэлэнгэ мөрөнд мөсөнд цөмөрч живсэн иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ мөрөнд мөсөнд цөмөрч живсэн иргэнийг эрэн хайж байна

Булган аймаг, Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар гуравдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим хоёр хүн “Сэлэнгэ” мөрнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан 21:25 цагт тухайн газарт очсон байна. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд гуравдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагт иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд