Гадаад улсын иргэнтэй хамтарч их хэмжээний хуурамч валют солиулсан этгээдүүдийг Дарханаас баривчилжээ

Гадаад улсын иргэнтэй хамтарч их хэмжээний хуурамч валют солиулсан этгээдүүдийг Дарханаас баривчилжээ

Их хэмжээний хуурамч байж болзошгүй валютыг солих гэж байсан этгээдүүдийг яаралтай баривчилжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст энэ сарын 12-ны өдөр “......банканд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд