Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-г 2024 оны гуравдугаар сарын 22-нд хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгос хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд улам бүр гүнзгийрэн хөгжиж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг олон салбарт эрчимтэй хамтран ажиллаж буйн зэрэгцээ төрийн албаны хүний нөөцийн удирдлагын салбарт идэвхтэй харилцаж, хамтран ажиллаж ирсэнд баяртай байгааг тэмдэглэлээ.
БНСУ-ын Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамд хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд үр дүнтэй хамтран ажиллаж буйг онцлоод, цаашид хүний нөөцийг бэхжүүлэх, бэлтгэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлдхамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-д Монгол Улсын төрийн албан хаагч, оюутан, судлаач, олон нийтэд зориулан “Улс орны хөгжлийн төлөөх чадварлаг төрийн албан хаагч” сэдвээр Удирдлагын академид лекц уншиж буйд баяр хүргэж, амжилт хүслээ.