Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн байгууллагад 2024.03.22-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн есдүгээр ангийн хүүхдүүд манай ангийн хүүхдүүдийг зодсон" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч "Ч" нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдож, насанд хүрээгүй хохирогч нарын биед гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд сургуулийн захиргаа, багш, нийгмийн ажилтнууд ахлах ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын хор уршиг, гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар зэргийг сайтар ойлгуулах сургалт, хүмүүжлийн ажил, арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран үе шаттай тасралтгүй зохион байгуулахыг ЦЕГ-аас зөвлөж байна.