Өсвөр насны хоёр охиныг 31 настай этгээд автомашинаар авч явж байсныг олжээ

Өсвөр насны хоёр охиныг 31 настай этгээд автомашинаар авч явж байсныг олжээ

Увс аймгийн цагдаагийн газарт өчигдөр "Өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь Тоёота Приус загварын машинаар авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж, тогтоожээ. 

Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор холбогдох ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой, хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатайг анхаарууллаа. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.