Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш (2024/1/31) хэрэгжээд дуусах боловч Цагаан сарын баяртай холбогдуулан НЗДТГ-аас уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн юм. Өчигдөр эхлүүлсэн уг санал асуулгад өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 2595 иргэн оролцжээ. 40 хувь буюу 1048 нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 60 хувь буюу 1547 нь дэмжихгүй гэжээ. Иргэдийн саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм байна.