Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 40 орчим хүн тээвэрлэж явсан автобус Төв аймгийн замд том оврын ачаа тээвэрлэж явсан автомашинтай мөргөлдсөн ноцтой осол 08.00 цагийн орчимд гарсан байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь аймгийн автозамд FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан мэдээгээр осолд 38 хүн өртөж, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Эд эрхтэн гэмтсэн, яс хугарсан зэрэг гэмтэлтэй 22 иргэнд яаралтай тусламж, эмчилгээ үзүүлсэн гэж Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн байгууллагаас мэдээллийг өгч байна. Мөн ослын улмаас хоёр иргэн нас баржээ.
Улаанбаатар хотоос ГССҮТ-ийн яаралтай тусламж, Мөнгөн гүүр эмнэлгийн багийнхан, 103 түргэн тусламжийн багийнхан Төв аймаг руу явж, хүнд болон хүндэвтэр хүмүүсийг тээвэрлэж авчирч байгаа аж. Зарим иргэдийн биеийн байдлыг тогтворжуулсны дараа Улаанбаатар руу тээвэрлэхээр эмнэлгийхэн ажиллаж байгаа юм байна.
Удахгүй холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллийг нэгтгэн дахин мэдээлэх болно.