Х.Булгантуяа: Цалинтай ээжийн мөнгийг 2025 оноос нэмнэ

Х.Булгантуяа: Цалинтай ээжийн мөнгийг 2025 оноос нэмнэ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: "Хүүхдийн мөнгө бол хүүхдийн тоогоороо олгогдох ёстой. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ жил сонгуулийн жил учраас халамжийн хөтөлбөрүүд сонгуулийн хуулиар хориотой. Цалин тэтгэвэр бол өөр шүү дээ.

2025 онд цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр төсвийн хүрээгээ Сангийн яам руу хүргүүлсэн. 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг болдог.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно гэвэл 660 тэрбум төгрөг болдог ч юм уу, хамрах хүрээ нь нэлээн нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Хуулиндаа хүн амаа өсгөх бодлого гээд халамжаас гаргаж оруулж ирэхгүй бол халамжийн төсөв маань бүр том болох гээд байна. Тийм учраас халамжийн хуулинд том өөрчлөлт хийх ёстой болоод байгаа юм." гэв.

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд