Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ оны хоёрдугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Био Комбинатад онц ноцтой хэрэг гарч, олон нийтийг айдаст автуулсан. Unuudur.mn мэдээллийн сайт сэрэмжлүүлэг болгох үүднээс уг хэргийн талаар мэдээлсэн билээ.
Цагдаагийнхан хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн нь 47 настай Б болохыг тогтоосон.
Мөн сэжигтэн Б нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохдодоо өгсөн байж болзошгүйг мөн мэдээлсэн. Гэмт хэргийн золиос 30 гаран насны эмэгтэй. Тус эмэгтэй сураггүй болсноор ар гэрийнхэн нь цагдаад дуудлага өгсөн байдаг. Үүнээс гадна эрэгтэйн гэрээс нь их хэмжээний хар тамхи буюу “мөс”, мөн 30 орчим сая төгрөг олдсоныг эх сурвалж мэдээлэв. Тэгвэл, тус хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нохойн үүрнээс олдсон яс нь сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйн ээжийн ДНХ-ийн шинжилгээтэй таарч байгаа нь тогтоогдоод байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.