Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт буюу 3-р сарын 29-ний өдөр Төв аймгийн замд зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөж 40 хүн осолдсон ноцтой автозамын осол гарсан. Тус ослын үеэр 2 иргэн амь насаа алдаж 37 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн
Яаралтай тусламжийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд үзүүлсэн бөгөөд биеийн байдал хүндэрсэн 9 иргэн ГССҮТ-д хүргэгдсэн.
Тухайн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодрууллаа.
"ГССҮТ-д хүргэгдсэн 9 хүний 4 нь эмчийн зөвлөгөө аваад буцсан бол 5 хүн тасгуудад хэвтэн эмчлүүлж байна.
Эрчимт эмчилгээний тасагт 2 хүн хэвтэн эмчлүүлснээс 1 иргэний биеийн байдал тогтворжиж энгийн тасагт шилжсэн бол нэг нь нурууны мэс засалд орсон. Одоогийн байдлаар ГССҮТ-д хүнд гэмтэлтэй ирж, хэвтэн эмчлүүлж буй 5 иргэний биеийн байдал бүгд тогтвортой байна".