Дэлхийн хамгийн эртний номыг дуудлага худалдаанд оруулна

Дэлхийн хамгийн эртний номыг дуудлага худалдаанд оруулна

Дэлхийн хамгийн анхны номыг ирэх зургаадугаар сард Лондон хотод дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Энэ ном нь НТ 250-350 оны хооронд эртний Египетэд Христийн сүмд бичигдэж байжээ.

Энэ эртний ном дуудлага худалдаагаар 2.6 саяаас 3.8 сая долларын үнэ хүрэх төлөвтэй байна.

Энэ номыг хулсан цаасан дээр бичиж, анх нугаслаж үдэж байсан үед бүтээгдсэн гэж эрдэмтэд үздэг.

Эртний Египетүүдийн коптик бичгээр бичигдсэн байдаг байна.

104 нүүр, 52 хуудастай энэ номыг эртний Египетийн дээд гарвалын санваартнууд 40 жилийн хугацаанд бичиж дуусгасан гэж түүхчид таамагладаг.

Энэ номыг 1950-иад онд АНУ-ын Мисиссипи их сургуулийн эрдэмтэд Египет улсын нутаг дэвсгэрээс олж илрүүлжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд