СХД-ийн Цагдаагийн III хэлтсийн эрүүгийн мөрдөгч хүчингийн хэргээр ял сонсов

СХД-ийн Цагдаагийн III хэлтсийн эрүүгийн мөрдөгч хүчингийн хэргээр ял сонсов

 А.Ганхуяг нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргасан гэх  хэргийг шүүхээр шийдэж, гэм буруутайг нь тогтоожээ.Эрүүгийн мөрдөгч А.Ганхуяг насанд хүрээгүй Х-г хэрэгт холбогдуулан шалгахдаа охины ааваас авлига авсан аж. Улмаар насанд хүрээгүй буюу 17 настай Х-г СХД-ийн 29 дүгээр хорооны Цагдаагийн хэсгийн байранд хүчинджээ. Эрүүгийн мөрдөгч тэрбээр хүчингийн хэргээ далдлахын тулд  Хгийн нүцгэн зураг, биеийн эмзэг хэсгүүдийн зургийг авч, “Хэрэв зээ сая болсон явдлын талаар дэлгэвэл зөрүүлээд нүцгэн зураг, бичлэгийг нь тараана” гэж сүрдүүлсэн аж. Угаас А.Ганхуяг нь үүнээс  өмнө Л-г хүчиндэж, аманд нь бэлэг эрхтнээ чихэж, бичлэг хийж, зураг дүрс авч элэг доог хийсэн аж. Хүчингийн хэрэг үйлдэхдээ тэрбээр архи уусан байжээ. Мөн Х,Л нарт ч хүчээр архи уулгасан гэдэг. А.Ганхуяг нь хүчиндэх хэрэг үйлдэхээсээ өмнөх өдөр нь Х, Л нарыг хороололд дуудаж, шалгаж буй хэргийн талаар дэлгэж, бусдын бэлгийн харилцаанд орж буй бичлэгийг үзүүлсэн байдаг. Ер нь А.Ганхуяг нь орой үдшийн цагаар хэрэгт холбогдсон охид, эмэгтэйчүүдийг шалтгаангүйгээр дуудаж, албан өрөөндөө цоожилж саатуулсан, бусдыг дур мэдэн баривчилсан, нэгжсэн, мөрдөн мөшгиж, эрх чөлөөг нь хязгаарласан гэх мэдээлэл ч ирсэн. Хамгийн гол зөрчлийн болон эрүүгийн хуулиар шалгах нөхцөл үүсээгүй байхад Л,Х нарыг нь удаа дараа дуудаж, уулзсан, бүр хууль бусаар хорьж цагдсан байгаа юм.   А.Ганхуяг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны хоёрдугаар сарын 21-ний Б/170 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр томилогдсон аж. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганхуягийн үйлдсэн хэргээс гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, нийт 11 жил хорих ял оноожээ. Харин хэрэгт холбогдсон охиныхоо хэргийг нуун дарагдуулах зорилгоор А.Ганхуягт авлига өгсөн аавыг 2.7 сая төгрөгөөр торгосон байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд