Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой 12 настайгаас нь хойш бэлгийн хавьталд орж, хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Эл хэргийг үйлдсэн гэх алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон бол өчигдөр үлдсэн гурван албан хаагчийг 48 цаг саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгчээ. Энэ хэргийг ЦЕГ биш АТГ үргэлжлүүлэн шалгахаар болсон байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр УЕПГ-аас АТГ руу шилжүүлэх эсэхийг шийдэх юм.