Монгол хэл бичгийн шалгалтад 35 680 суралцагч хамрагджээ

Монгол хэл бичгийн шалгалтад 35 680 суралцагч хамрагджээ

Монгол хэл, бичгийн шалгалт орон даяар өчигдөр эхэлж 35 680 суралцагч хамрагджээ. Тэдний 17 450 нь орон нутагт бол 15 761 нь нийслэлд шалгалтаа өгсөн байна. Шалгалтын босго оноо 400 бөгөөд элсэгчид болзол хангаагүй ч бусад шалгалтаа өгч болох аж. Харин тухайн жилдээ дотоодын их сургуульд суралцах боломжгүй юм. Энэ жил элсэлтийн шалгалтад урьдчилсан байдлаар 40 мянга орчим шалгуулагч хамрагдахаар тооцоолжээ. Өнгөрсөн жилийн тухайд монгол хэл бичгийн шалгалтад 30 879 шалгуулагч хамрагдсан бөгөөд 15 хувь нь тэнцээгүй юм. Тодруулбал, 4856 нь босго оноо хүрээгүй буюу 400-аас бага оноо авч байжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд