Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Монгол улс байтугай дэлхий нийтийг хэртхийлгэм гэмт хэрэг гарлаа. Бага насны хүүхдийг цагдаагийн алба хаагчид бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан байна. Үүнтэй холбоотойгоор засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ганц нэг албан хаагчид хариуцлага тооцоод өнгөрдөг байж болохгүй.
Урьд өмнө нь ийм хэрэг дэлхий нийтийн хэмжээнд гарч байсан ч юм уу? Үгүй ч юм уу? мэдэхгүй байна. Үнэхээр байж боломгүй хэрэг. Гэмт хэрэгтнүүдээс хамгаалах ёстой хууль хяналтын байгууллага нь нөгөө гэмт хэргийг нь үйлдээд, үүнийг ил болгож тавиагүй бол яаж дарагдаад өнгөрөх байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ил болгосон хэвлэл мэдээллийн байгууллагад баярлалаа. Хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн анхааралд оруулж ирсний ачаар зах зухаас нь мэдэж байна. Ийм зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Хууль хяналтын байгууллагууд өөрсдийгөө өмгөөлж хамгаалах мэдээллээ гаргаад байдаг.
Уг нь өөр улс оронд ийм хэргийг нийтэд ил зарладаг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг дээр үргэлжлүүлэн гэмт хэрэг үйлдэх магадлал маш өндөр байдаг. Педофил хүмүүсийн хаана явааг нь нийтэд байнга ил зарлаж байдаг.
Цэцэрлэгийн хүүхдийг зодсон байж болзошгүй гэсэн багшийн мэдээллийг ил тод гаргаад, зарлаад байна. Бүр өөрөөс нь ярилцлага аваад цацаж байна. Гэтэл тэр цагдаа нарыг цааш нь харуулж зогсоогоод, нүүрийг нь харуулахгүй байна. Зарим нь гадуур ч яваа юм уу? Ямар нөхцөл байдалтай байгааг нь бид мэдэхгүй. Ахиад гэмт хэргээ үйлдээд ч явж байгаа юм уу? Хамгаалалтанд авах ёстой бага насны хүүхдийн мэдээллийг өөрсдөө гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан байна. Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй.
Цагдаагийн газар нь 100 жилийн түүхтэй байгууллагын нэр хүнд алдагдаж байна гэдэг хариуцлагагүй тайлбар хийж байна. Тэр хүүхдийн эрх ашиг хаана байна вэ? Ёсзүйн хариуцлага, улстөрийн хариуцлага хүлээдэг албан тушаалтан энэ засгийн газарт алга. АН-ын бүлэг энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Бид ийм гэмт хэрэг, муухай үйл явдалд дөжирчихөж. Ингэж болохгүй. Цаашдаа юу болохыг төсөөлөшгүй байна. " гэв.