ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Койкагийн 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдах Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн шинэ барилгын шавыг өнөөдөр /2024.04.12/ тавьж, ажлаа эхлүүллээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг  “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгох зорилт дэвшүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тээвэр, логистикийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх төрлийн тээврийн ачаа, зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна.

14 сая.долларын буцалтгүй тусламжаар баригдах тус барилга ашиглалтад орсноор албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэн, орчин үеийн дэвшилтэт технологи, системийг ашиглан төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагаар хангаж, зохицуулалт хийх боломж бүрдэх юм.

Мөн нэгдсэн зурмагийн гүйцэтгэл сайжран, төмөр замын сүлжээний тээх, нэвтрүүлэх чадвар, хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглах боломжтой болно.

Барилгын зураг төслийг “MSL” ХХК, гүйцэтгэгчээр “Мандалтконстракшн” ХХК шалгарсан байна.

Нийт таван таван давхар оффис, хяналт, удирдлагын өрөөнүүд байхаар төлөвлөгдсөн төдийгүй 2025 оны арваннэгдүгээр сард барилгын ажил дуусна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд