УОК-т нийт 3.6 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

УОК-т нийт 3.6 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү “Нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүлтэй байсан. Өнөөдрийн байдлаар 5 орчим хувь нь цастай байна. Увс аймаг хамгийн их цастай байгаа. Нийт 6.3 сая мал хорогдсон. Сүхбаатар аймаг 1.5 сая, Хэнтий 842, Архангай 658, Төв 535 зэргээр мал хорогдлоо. Улсын хэмжээнд малын сэг, зэм устгах ажил үргэлжилж байна. Голуудын ихээр цас, мөстэй, их хэмжээний ус хуримтлагдсан байгаа учраас шар усны үерийн эрсдэл арилаагүй байгаа. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд УОК-т иргэн, аж ахуйн нэгжээс 3.6 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларсан” гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд