Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЦА-наас “Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн гэрт нэгжлэг хийж эхэлжээ. Үргэлжлүүлэн түүний ажлын байранд нь нэгжлэг хийх аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Х.Бат-Эрдэнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн баасан гарагт "Ачит ихт" ХХК-ийн байранд нэгжлэг хийсэн бол, даваа гарагийг "Баян" хэмээх Р.Базар, "Алтайн хүдэр"-ийн Х.Бат-Эрдэнийг нэгжиж эхлүүллээ.
"Алтайн хүдэр" ХХК нь "баян" гэгддэг Р.Базарын үүсгэн байгуулсан компани юм.