Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын даргад өргөн барилаа.
Тодруулбал, уг хуулийн нэмэлт өөрчлөлтөд 10.1.1-т зааснаар цэргийн албан хаагч нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсны тэтгэврийг хүүхэд хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран Эрүүгийн хуулийн 14.1.1 заалтын хувиар олгоно.
Тухайлбал, энхийг сахиулах, дайн байлдаанд оролцох, байлдааны галт зэвсгээр буудлага хийх, тэсэлгээ хийх, хуульд заасны дагуу чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын хил онц чухал обьектийг хамгаалсны улмаас нас барвал бага хүүхдийг 18 нас хүртэл цалинг нь олгох юм байна.
Мөн амь насаа алдсан цэргийн албан хаагчийн гэр бүлд 80 мкв доошгүй орон сууц нэг удаа өгөхөөр зохицуулалт хийжээ.