АТҮТ: Таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

АТҮТ: Таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны A/222 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг.

Уг журмын 7.2.3. сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй бол бүртгэлийн байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна гэж заасан. Тус заалтыг үндэслэн “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор сүүлийн 5 жилээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийн жагсаалт гарган автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Та бүхэн өөрсдийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг доорх хайлтын системээс шалгана уу! 

https://www.transdep.mn/?fbclid=IwAR3Hx_TkpovZ-e4oNJjcudcaJ83sc5ogsQqkFjooohEJFkgE1RM8fDk4i3o_aem_ARv7oQnOtbOCpv5AIN5MJBzsCQ8XgZMnVmUGAxWScs3gaeXl_N90bWcXJ4WUc4kA6pZXTXl2gY2tzCSKpv3RnGob



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд