Цогцсоор хооллосон гэх 12 нохойг устгах боломжгүй гэжээ

Цогцсоор хооллосон гэх 12 нохойг устгах боломжгүй гэжээ

Хан-Уул дүүрэгт найз охиноо хөнөөгөөд нохойд өгсөн ноцтой хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, Б гэгч 47 настай эрэгтэй нь эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Хохирогч эмэгтэй сураггүй алга болоод байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус хэргийг өнгөрсөн сарын 21-ний өдөр илрүүлсэн. Өдгөө тус хэргийг хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн хэргийг үйлдсэн этгээд нь олон тооны нохой тэжээдэг, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байж болзошгүй бөгөөд түүний 12 нохойг цагдаагийн байгууллагаас устгах гэсэн ч боломжгүй болжээ. Учир нь ноход нь бүгд гэрчилгээтэй учраас цагдаагийнхан “устгах боломжгүй” гэсэн тайлбар хэлсэн ба хэрэгт холбогдогч Б-ын дүү нь тухайн нохдыг авч явж, хамаатан садан, найз нөхдөдөө тараан өгчээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд