“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороог хуралдуулна

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороог хуралдуулна

Удирдлагууд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа танилцууллаа. Өнгөрсөн шуурхайгаас өгөгдсөн 12 үүрэг даалгаварыг холбогдох газар нэгжүүд 67.5 хувьтай биелүүлж ажилласан байна.  Ирэх 14 хоногт шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах ажлуудын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

1. Үндэсний орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох ажлыг Дэлхийн банкны техник туслалцааны дэмжлэгтэйгээр шуурхай зохион байгуулж, танилцуулах

2. Шинэ Хархорум” хотын эхний ээлжийн “Төв талбайн тохижилт”-ын ажлын зураг төсөл боловсруулах талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тоотыг үндэслээд ЗГХЭГ-т уламжлах асуудлыг яаралтай шийдвэрлэх

3. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүдээс санал авахад бэлэн болгох

4. Төрийн албан хаагчдад зориулсан 8-10 айлын орон сууц барих боломжтой сумдын мэдээллийг БХТ-өөр баталгаажуулж бэлэн болгох

5. “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороог хуралдуулж тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх

6. Барилгын ажлын улирал эхэлсэнтэй холбогдуулан аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хаалт хамгаалалт болон өргөх машин механизмын аюулгүй байдалд хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллах

7. Замын-Үүд хилийн боомт дахь Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийн тендер шалгаруулах техникийн тодорхойлолтыг боловсруулахад AХБ-ны бие даасан зөвлөх авч ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд