БАЙГАЛЬ ОРЧИНД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

БАЙГАЛЬ ОРЧИНД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Төв аймгийн прокурорын газраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Б, Уурхайн дарга В.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд