Цагаатгалын өргөдөл xүлээн аваx xууль xугацаагүй боллоо

Цагаатгалын өргөдөл xүлээн аваx xууль xугацаагүй боллоо

1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш өргөдөл гомдол хүлээн авах хугацаанд 4 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд одоо нийгмийн хэрэгцээ шаардлага, Үндсэн хуулинд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өргөдөл гомдол гаргах эрхийг хамгаалах хүрээнд хуулийг НЭЭЛТТЭЙ ХУГАЦААГҮЙ болгон баталлаа.
Тус хуулийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах хугацаа нээлттэй болсноор
Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдал хангагдахын зэрэгцээ хилсээр хэлмэгдсэн иргэдийнхээ нэр төрийг сэргээх, цагаатгуулах иргэдийн гомдол гаргах эрх нээгдэж
•улс төрийн хэргээр ял шийтгүүлээгүй боловч баривчлагдан мөрдөгдсөн хүмүүст холбогдох гомдол,
•хилс хэргээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны шийдвэрээр нутаг заагдсан, ажил албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдол
•хэрэг материал нь ямар нэг хэлбэрээр бүртгэгдэн үлдсэн байгаа боловч шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь байхгүй тохиолдол.
•Ямар нэгэн баримт нотолгоо байхгүй боловч улс төрийн хэрэгт баривчлагдсан тухай орон нутгийн хүмүүс баттай гэрчилж байгаа тохиолдлуудыг иргэний гомдлоор хянан шалгах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Сүүлийн үед гарч байгаа 1990 оноос хойших улс төрийн хэлмэгдүүлэлт гэсэн ойлголтыг энэхүү хуулиар зохицуулах боломжгүй буюу 1922-1990 оны БНМАУ үеийн үйл явцад зориулагдсан тусгай хууль юм. 1990 оноос хойшхи хэлмэгдүүлэлт гэсэн ойлголтод хууль зүйн цоо шинэ эрх зүйн зохицуулалт, томъёолол шаардлагатай болоод өнгөрсөн 3 жилд бэлтгэл ажил хангагдаад байна.

4 хүн нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд