82 настай иргэн хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсаныг бүрэн унтраажээ

82 настай иргэн хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсаныг бүрэн унтраажээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эрүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраажээ. 

Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөл нь иргэд шар өвс шатаасны улмаас гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.

Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно өнөөдөр шар өвс шатсан дуудлага 12:05 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагаар бүрэлдэхүүнийг очиход 82 настай, эрэгтэй хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алджээ. 

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар ажиллаж, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж. 

Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас анхаарууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд