Комедиан Д.Амартүвшингийн

Комедиан Д.Амартүвшингийн "Либертари" нам 2024 оны УИХ-ын сонгуульд АН-тай хамтарч оролцоно

Комедиан Д.Амартүвшингийн үүсгэн байгуулсан "Либертари" нам 2024 оны УИХ-ын сонгуульд АН-тай хамтарч оролцоно гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Түүний мэдэгдснээр, намынхаа гишүүд болон ТУЗ-ийнхөнтэйгөө хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр Ардчилсан Намтай нэгдэж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх шийдвэрийг гаргасан аж.

Мэдэгдлийнхээ үеэр, намыг нь сонгуульд оролцох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, "Либертари" нам нь чөлөөт зах зээлд хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, тиймээс Монголын улс төрийн тавцангаас эрх чөлөөнд гай болж буй тэдгээр бүх зүйлсийг зайлуулахын төлөө ажиллана гэдгээ онцоллоо. 

 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд