Хорогдсон малын сэг зэм устгах ажилд 120 гаруй цэргийн алба хаагч дайчлагдана

Хорогдсон малын сэг зэм устгах ажилд 120 гаруй цэргийн алба хаагч дайчлагдана

Хөдөө орон нутгийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн зудын гамшгийг арилгах ажилд Зэвсэгт хүчний анги нэгтгэл, алба хаагчдыг дайчлах шийдвэрийг УОК гаргалаа. 

Баг бүрэлдэхүүн Архангай, Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар болон Хэнтий аймагт ажиллана. Зэвсэгт хүчний 8 анги нэгтгэлийн 120 гаруй цэргийн алба хаагч 12 нэгж машин техникийн хамтаар дайчлагдан ажиллахаар өнөөдөр орон нутгийг зорив. Тэд зуднаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд биечлэн оролцох аж.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн нийт 16 аймгийн 70 орчим суманд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын 500 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр цасанд боогдсон орон нутгийн зам, даваа гүвээг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, тэднийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор хохирлыг арилгах зэрэг ажлыг 5 сарын турш ээлж дараатайгаар гүйцэтгээд байгаа билээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд