Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаглавар ХХК 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь Ачит ихт ХХК-ийн 22 хувийн ногдол ашигийг авахаас өөр ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Цаглавар ХХК-ний арилжааны банкны тоот дансанд 13,6 сая доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
"Ачит ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид:
Цаглавар ХХК болон Степпкупер гэх 2 компани байдаг. Степпкупер ХХК нь 2010 онд байгуулагдаж байсан. 4 хувьцаа эзэмшигчтэй.
- 24.5 хувийг Эрдэнэцэцэг
- 25.5 хувийг түүний нөхөр П.Цагаан
- 24.5 хувийг хүүхдүүд нь болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуударь эзэмшдэг.
Харин "Ачит ихт" ХХК-ийн 22 хувийг Цаглавар ХХК эзэмшдэг. Харин тус компани нь 2016 онд байгуулагдаж байжээ. Гүйцэтгэх захирлаар нь У.Өлзийжаргал ажилладаг. Цаглавар ХХК-ийн эзэмшлийг шалгаж үзэхэд 100 хувь Степпкупер ХХК-ийн 24.5 хувийг эзэмшдэг Эрдэнэцэцэг буюу Пунцагийн Цагааны эхнэр эзэмшдэг нь улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогджээ.
Мөн Цаглавар ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг У.Өлзийжаргал нь Степпкупер ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор давхар ажилладаг.