Гадын эрх мэдэлтнүүдэд өөрийгөө дөвийлгөж, Улс орноо алхам тутамдаа доош хийж байгаа ТА ЭХ ОРОНДОО ИРЭЭД ШАЛГУУЛЖ БОЛОХ УУ?

Гадын эрх мэдэлтнүүдэд өөрийгөө дөвийлгөж, Улс орноо алхам тутамдаа доош хийж байгаа ТА ЭХ ОРОНДОО ИРЭЭД ШАЛГУУЛЖ БОЛОХ УУ?

Нэг. Ц.Элбэгдорж Монгол Улсын тусгаар тогтнолыг хүртэл үгүйсгэдэг.

2011.12.28. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Ц.Элбэгдорж “Тэр: "Манжийн түрэмгийлэлд Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монгол дараалан өртөж байсан ч монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм." гэж дүгнэв.

Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ гэчихээд манжийн дарлалд байгаагүй гэж дүгнэхээр тусгаар тогтнох шаардлага байгаагүй гэсэн хэрэг. Ингэж улс үндэстнээ доромжилж болдог юм уу ?! Манайхаас өөр үндэстэн байсан бол түүнийг аль хэдийн өчиггүй огцруулах байсан.

Дашрамд дурдахад Монгол Улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг Солонгосын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэсэн. Энэ чинь шившиг биш гэж үү ?!

Хоёр. Ц.Элбэгдорж олон эх оронтой.

2012.04.05. Киргизийн парламентад Ц.Элбэгдорж үг хэлэв.

Тэр: "Би энэ өдрийг сэтгэл догдлон хүлээсэн. Олон жилийн өмнө зам салсан төрөлх ахан дүүстэйгээ уулзах гэж байгаа юм шиг хүлээсэн. Ойрын садан Киргис ахан дүү нар аа! Та бид ижилхэн тэнгэрлэг язгууртай, домогт эсгий туургатны үр сад. Бид адилхан хөх оортнууд. Монгол, Киргиз, Узбек хэн ч бай биднийг нэг зүйл нэгтгэдэг. Энэ бол бидний тэнгэрийн хөх тамга юм. Киргиз улсад хийж байгаа энэ удаагийн миний айлчлал манай иргэдийн анхаарлыг их татаж байгаа. (Хуцваа л байхгүй юу-Х.Д.Г.) Киргизийг хоёр дахь эх орноо гэж үздэг Монголчууд олон байна." гэж сүр жавхлантай мэдэгдэв.

Тэр үүнээс олон жилийн өмнө Солонгост очоод бас л "Та нар манай хоёр дахь эх орон, ах дүү нар" гэж хэлсэн. Тэгээд Солонгост Дорнод аймгийн нутгаас 170.000 га нутгаа зарчихсан. Үүнийгээ тэр өөрөө мэдэгдсэн. Энэ хүнд хэдэн Эх орон хэрэгтэй юм бол ?!

Гурав. Ц.Элбэгдорж Монголд ашигтай юм болгоныг эсэргүүцэж, гадаадын эрх ашгийг зүтгүүлэгч Барууны бие төлөөлөгч.

Ц.Элбэгдорж ОТ-н шударга бус гэрээг улайран хамгаалж байсан. Мөн тэр Дубайн луйврын гэрээний захиалагч байсан. Эрдэнэтийн 49%-ийн луйврыг улайран хамгаалж байсан. Манай ард түмний тэмцлийг үр дүнд эдгээр новшийн гэрээг цуцалсан буюу арай дээрдүүлсэн. Ц.Элбэгдоржийн энэ адгийн зан зүгээр л гараад байдаг юм биш, тэрээр маш эртнээс Барууны ашиг сонирхлыг шууд илэрхийлэгч болон хувирсанд оршдог юм. Энэ талаар “Монгол дахь АНУ-ын зөөлөн хүч. №1” (2015.03.26), “Монгол дахь АНУ-ын зөөлөн хүч.№2” цуврал өгүүлэлд тодорхой дурдсан. Эдгээрт, Ц.Элбэгдоржийн Баруунтай тогтоосон холбоо сүлжээ, луйврын схемүүд, оролцогчид, тэдний хаяг, тэр ч байтугай фото зураг нь хүртэл байгаа. Тухайлбал Ц.Элбэгдоржийн дараах гэм нүглийг дурдсан:

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон. Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан. “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй. 2011 оны 9 дүгээр сард “РиоТинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ-д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй. Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан. Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. “Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.

Дөрөв. Ц.Элбэгдорж ямар ч ажлыг хийж чаддаггүй, эсвэл мартдаг, эсвэл нураадаг.

Ц.Элбэгдорж бүрээ бөмбөр үлээж, үгэн салют л буудуулж чадна, өөр юу ч хийж чадахгүй. Энийгээ ч тэр сайн мэддэг учраас “хэлэх бол хийхийн хагас” гэх алдар афоризмаа зохиосон буй за. Хүнийг хэтэрхий мууллаа гэж зарим нь загнах байх. Үгүй л дээ, үүнийг нотлох шиг амархан юм байхгүй. “Ногоон хэрэм.” Байхгүй, үлгэр болоод дууссан. “Үүргийн хувьсгал” Байхгүй, ерөөсөө эхлээгүй. “Хар Хориныг жишиг хот болгоно” Байхгүй. “Давхар дээлийг халах” Ц.Элбэгдорж ЕС болбол давхар дээл байж болно, хэрэв ЕС биш бол давхар дээл байж болохгүй. Энэ хоёрын дунд олон удаа холбирсон. “Иргэний боловсрол”. Ийм хичээл дэлхийд байдаггүй боловч Ц.Элбэгдорж шинээр гаргаж баахан сурах бичиг зохиолгож, үймүүлэв. “Иргэний танхим.” Одоо байхгүй, яахав ганц нэг хаяг байгаа байх. Төрийн салбарласан бүтэц байсаар атал “иргэний танхим” олноор нь байгуулж, баахан мөнгө үрэн таран хийв. Энэ бол зэрэгцээ төр байгуулах гэсэн адал балмад үйлдэл юм. 7.”Ухаалаг төр.” Байхгүй. Ц.Элбэгдоржийн “ухаалаг төр” нь: ГХЯ, БХЯ хоёр л тусдаа байшинтай, бусад нь газар доогуур холбосон түрээсийн байшинд байдаг "түрээсийн" төртэй болно. Тэгээд бүх ажлаа иргэдтэйгээ "зовлон" нэгтэй, орчин үеийн "гар утас" барьсан "түрээсийн" "диспетчерүүд" хийж байдаг "эмнэлэг" шиг болгоно. Тэгээд лицензийг хувийнханд шилжүүлж, тэд нар лиценз олгодог болно. Энэ “агуу онолын” далд санаа нь төрийн яамдын байрнуудыг хувьчилж, үрэн таран хийх өчүүхэн атгаг шунал юм шүү дээ...

Энэ бүхнийг үндэслэн би Ц.Элбэгдорж бол төр сүйрүүлэх донтон бөгөөд Н.Энхбаяр авилгын загалмайлсан эцэг бол Ц.Элбэгдорж төрийн системт авилгын загалмайлсан эцэг гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж байна...

Харин Л.Оюун-Эрдэнэд хандан ганц үг хэлмээр байна. “Танай МАН дотор Ц.Элбэгдоржийн хамсаатнууд дүүрэн байгаа шүү ...”

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвжалж: Isee.mn



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд