"ҮНЭНИЙ ХААН БУДДА" ЖҮЖГИЙГ Н.НАРАНБААТАР НАЙРУУЛНА

 

УДЭТ-ын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар "Өчигдөр" жүжгийн дараа ирэх 10-р сард үзэгч олондоо нэгэн шинэ бэлгийг барих гэж байна. Тэрээр Шагжаан чадагч Их Бурхан багшийн намтар түүх сургаалыг анх удаа их урлагийн тайзнаа жүжиг болгон үзэгч олонд толилуулахаар төлөвлөж байна. 

Бурхан багшийн намтар түүх сургаалын тухай өгүүлэх "Үнэний хаан Будда" жүжгийн төслийн зорилго нь Бурхан багшийн намтраар дамжуулан бурхан багшийн сургаалын мөн чанар, зөв үзэл бодол, зөв үг үйл, зөв санаж, зөв тэмүүлэлтэй зөв амьдрах тухай ба Бурхан багшийн сургаалын мөн чанарыг үзэгч олондоо урлагийн хэлээр хүргэж байгаагаараа онцлогтой юм. "Үнэний хаан Будда" жүжгийн зохиолыг "Тэнгэрийн хүү" жүжгийн зохиолыг бичсэн Б.Цогнэмэх бичсэн ба "Үнэний хаан Будда" төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Н.Наранбаатарыг Далай лам тусгайлан хүлээн авч зөвлөгөө өгсөн юм.

Далай лам: “Энэ жүжгийг бүтээх болсон эртний их ерөөлтэй байсны үр хийгээд Монгол нөхдийн маань гайхамшигтай сэтгэлийн их зориг өглөг болох юм. "Дэлхийн олон оронд Бурхан багшийн тухай тайз дэлгэцийн бүтээл туурвиж буй нь сайн хэдий авч Бурханы шашны мөн чанарыг гажуудуулсан зүйлсийг гаргадаг. Харин Монгол анд нөхөд маань ийм өчүүхэн ч эндэл гаргахгүй гэдэгт миний бие итгэлтэй байна хэмээв. Ийнхүү Далай лам дотно зөвлөгөө өгөхийн сацуу уг жүжгийн уран бүтээлчдэд ерөөл тавьж авшиг хүртээн сахиусандаа даатгав.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд