"Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт олгох байрны хэмжээ нь 80 м.кв-аас доошгүй байна"

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүдэд танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд "Байрны талбайн хэмжээг 80 м.кв-аас доошгүй гэж хуульд заасан байна. Үүнийг өөрсдөө сонгох боломжтой юу" гэдгийг тодруулав.

Түүний асуултад ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдолд гурван асуудлыг шийдэхээр зохицуулж байгаа. 

  • Ар гэрт нь нэг удаа хуульд заасан хэмжээгээр цалинг нь олгоно
  • Хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэл 100 хувь цалинг нь олгоно
  • 80 м.кв-аас доошгүй талбайтай байр өгнө. Хэрэв байрны талбайн хэмжээг өөрийн хүссэнээр сонгоно гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөө авах эрх нь нээлттэй. 50, 60 м.кв талбайтай байр авах эсвэл байр авах шаардлагагүй, өөр зүйл шаардлагатай гэвэл дээр дурдсан дүнгээр олгоно" гэж хариулав.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд