Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг баривчлах санал ирсэн ч аавынх нь үдэх ёслол таарсан тул хойшлуулаад байсан.Тэгвэл, Б.Ариунзаяаг баривчлах санал прокурорын байгууллагаас шүүхэд дөрөвдүгээр сарын 30-нд иржээ.Б.Ариунзаяаг 2022 оны гуравдугаар сард Шангриллад байрлалтай Tomn&Toms кофе шопт 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан хэргээр шалгаж, шийтгэл оногдуулж байсан.Эргэн сануулахад, тус хэрэгт холбогдох шүүх хурал 2022 онд болж, хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хилийн хориг тавьсан байдаг. Мөн энэ оны гуравдугаар сарын 27-нд шүүхийн байгууллагаас эрүүгийн хуулийн 17.8.1 болон 16.1-т зааснаар нэг сая 300 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Б.Ариунзаяа тус торгуулийг төлж барагдуулсан ба энэ долоо хоногт \2024.05.10\ түүнд оногдуулсан хилийн хориг цуцлагдах байжээ.
Өөрөөр хэлбэл кофе шоп болон Фийл” пабад үйлчлүүлж байхдаа бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх хэрэг шалгагдаж дууссан байна.
Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад, “Бидэнд прокурорын газраас дөрөвдүгээр сарын 18-нд бичигдсэн албан тоот өнгөрсөн сарын 30-ны өдөр ирсэн. Тус албан бичгийн дагуу Б.Ариунзаяаг саатуулан, баривчлахад ар гэрт нь тохиосон ажил явдалтай зэрэгцсэн учир түр хугацаанд хойшлуулах саналыг прокуророос гаргасан. Одоогийн байдлаар Б.Ариунзаяад хилийн хориг тавьсан. Кофе болон пабад үйлдсэн хэрэг хаагдсан.Шинэ хэргээр шалгагдаж байна гэсэн үг. Хэрэг мөрдөн байцаах шатанд байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.