Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй

Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг. Тэгвэл энэ долоо хоногт чуулган хуралдахгүй, зөвхөн байнгын хороод хуралдах тов гарчээ. Тодруулбал пүрэв, баасан гарагт Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Нийгмийн бодлогын байнгын хороо /Пүрэв/

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Төрийн байгуулалтын байнгын хороо /Пүрэв/

  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Хууль зүйн байнгын хороо /Пүрэв/

  • Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Төрийн байгуулалтын байнгын хороо /Баасан/

  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Нийгмийн бодлогын байнгын хороо /Баасан/

  • Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд