Сэтгүүлч А.Баярмааг оргон зайлсан гэх үндэслэлээр сэжигтнээр баривчилжээ

Сэтгүүлч А.Баярмааг оргон зайлсан гэх үндэслэлээр сэжигтнээр баривчилжээ

Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмааг Эрүүгийн цагдаагийн албанаас албадан баривчилсан гэх асуудлаар 2024.05.04-ний өдөр цахим орчинд нэр бүхий хүмүүс мэдээлж байсан юм. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тойм мэдээлэл бэлтгэн хүргэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...сэжигтэн А.Б-г прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах...” саналыг 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн байжээ.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд сэжигтэн А.Б-г Монгол Улсын хилээр орж ирсэн үеэс эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд