Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр суудлын автомашин мөргөлдсөн осол гарчээ. Уг ослоор автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас барж, 2 хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
"Пробокс" загварын автомашины жолооч иргэн Г (56 настай,эрэгтэй) болон С (16настай, эрэгтэй) нар хүнд гэмтэж Өлзийт сумын эмнэлэгт хүргэгдсэн.
Мөн автомашинд зорчиж явсан иргэн А/47 настай, эрэгтэй/, иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймээс иргэд та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо анхаарал болгоомтжтой явахыг уриалж байна.