МАН-ынхан Шинэ хоршоо нэрээр сонгуулийн хууль ЗӨРЧИЖ байна

МАН-ынхан Шинэ хоршоо нэрээр сонгуулийн хууль ЗӨРЧИЖ байна

Хуулийн дагуу Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоохоор хуульд заасан. Хар дээр цагаанаар бичигдсэн хуулийг парламент баталж, сонгуулийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороо мөрдүүлэх үүрэгтэй. Гэвч одоогоор улс орон даяар 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлчихлээ. Үүнийг сонгуулийн хуулийг мөрдүүлэх үүрэгтэй байгууллагууд харсан ч хараагүй юм шиг өнгөрүүлж байна. 

2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнийг сонгоно.  Тэдний 78 нь тойрогт өрсөлдөж сонгогдох бол 48 нь намын жагсаалтаар парламентад сууна. Мөн энэ удаагийн сонгууль ТОМ ТОЙРГООР явагдана. Аймгуудад долоо, нийслэлд зургаа, нийт 13 том тойрогтой.  Орон нутагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог. Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургаадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долоодугаар тойрог болно. Нийслэлд Баянзүрх дүүрэг Наймдугаар тойрог, Баянгол дүүрэг Есдүгээр тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд Аравдугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэг Арваннэгдүгээр тойрог, Хан-Уул дүүрэг Арванхоёрдугаар тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд Арвангуравдугаар тойрог болж байна.

Улстөрчид том тойрогт танигдаж, 126 гишүүний нэг болох ажлаа эхлүүлээд нэлээд хугацааг үдлээ. Тэд хууль сонгуулийн хууль зөрчих аргаа улам нарийсгаж байна. Тухайлбал, эрх баригч  хүчнийхэн таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн нэр барьж, сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ хөтөлбөрийн ачаар эрх баригч хүчнийнхний сонгуулийн далд сурталчилгаа эхлүүлж тойрогтоо танигдах том далимтай боллоо. 

Сонгуулийн хуулийн дагуу ямар нэгэн мөнгөн амлалт өгөх нь хориотой. Гэтэл эрх баригч хүчнийхэн хөнгөлөлттэй зээлээр хоршуулж ажиллуулна гэсэн үгээр ард түмний чихэн дээр цэцэг ургуулж эхэллээ. Улсаараа Шинэ хоршоо гэгч “үлгэрт” итгэж, албан бус сонгуулийн сурталчилгаанд автсан өдрүүд үргэлжилж, эрх баригчид толгойлсон сонгуулийн хууль зөрчих аян үргэлжилж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд