Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог.
Өнгөрсөн 2020 оны сонгуулиар дөрвөн сарын хугацаанд хамгийн их буюу 278.180 хүн шилжжээ. Энэ онд хэчнээн хүн шилжилт хөдөлгөөн хийсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас "2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 70.071 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байна.
Тэдгээрийн 11.389 нь орон нутгаас нийслэлд, 6512 нь орон нутаг хооронд, нийслэлээс орон нутагт 9420 иргэн шилжсэн. Харин нийслэлд нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү 42.750 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн" гэх мэдээллийг өглөө.