СЕХ: БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат баруун аймгуудаар ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж яваа нь Сонгуулийн хууль зөрчиж байна

СЕХ: БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат баруун аймгуудаар ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж яваа нь Сонгуулийн хууль зөрчиж байна

Сонгуулийн Ерөнхий Хороооноос өнөөдөр хууль зөрчин сурталчилгаа явуулж байгаа горилогчдын асуудлыг мэдээллээ. Тодруулбал, ЗГ-аас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөгн орон нутагт сурталчилан таниулж буй үйл ажиллагааны хүрээнд зарим горилогчид сонгуулийн хууль зөрчин, таниулах ажил хийж буй талаар СЕХ-ны ЕНБД Д.Даваа-Очир мэдээллээ.

Тэрбээр "БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баруун аймгуудаар танилцуулаад явж байгаа нь Сонгуулийн хууль зөрчиж байгаа хэлбэр мөн" гэв.Өөрөөр хэлбэл, сонгуулийн хууль зөрчиж, хууль бус зар сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон горилогчдыг сонгуульд оролцох бүртгэлээс хасаж шийдвэрлэхийг анхаарууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд